Хайр сэтгэлийнхээ боол нь болох ёсгvй

Анхны хайртай учирсан єсвєр насны охид єєрийн сэтгэл хєдлєлдєє автан, vйлдэлдээ хяналт тавих чадвараа алдах нь бий. Vvнээс vvдэн хvсэмгvй, харамсмаар асуудал ч гарч болзошгvй. Ямар ч тохиолдолд хайр сэтгэлийн эрхшээл бус, тvvнийг удирдаж, залж явахыг сануулья.


Єєрийгєє захирч сур

Тvvний нvд, инээмсэглэл бvх зvйл чамд таалагддаг. Бусад охидод ч мєн тэр таалагддагийг мартуузай. Тvvний хэлсэн бvхэнд итгэж vнэмч ших хэрэггvй. “Хайртайгаа батал” гээд уйгагvй шаардвал зєвшєєрч болохгvй шvv. Тvvнийг орлуулах зvйл олдож л таарна. Сонирхолтой ном, хєгжим, спорт, компьютер, найз нєхєд гэхчилэн дур сонирхол татах олон зvйл энэ ертєнцєд байдаг. Тэр цєхрєєд явбал бvv гутар. Шинэ, гайхамшигтай дурлал чамайг хvлээж байгаа гэдэгт итгэ.

Тvvнийг жирийн хvнээр хар

Хайр сэтгэлдээ мансуурч догдолсон охид сонгосон обьектоо ер бусын, давтагдашгvй хvн мэтээр ургуулан бодож, хэтрvvлэн ярих дуртай байдаг. Vvндээ итгээд єєрсдєє барьц алдаж, жолоогоо алдах нь бий. Гэтэл тэр бусдын л адил хааяа худал ярьчихдаг, хамраа ухдаг, цаг барьдаггvй, залхуудуу, єєр охид руу харц чулууддаг жирийн л нэг залуу шvv дээ. Тvvнд гоц гойд юм байхгvй. Чи зєвхєн тvvний дутагдлыг олж харахыг хvсэхгvй байгаа юм биш vv?

Хvслийнхээ боол нь бvv бол…

Тvvний зангирсан булчин, цоглог нvд, гоё бие, баргил хоолой чамд юунаас ч илvv таалагддаг биз ээ. Тэр чамайг дурлалдаа шатаж байгааг харцнаас чинь ойлгоно. Ийм нєхцєл байдалд ор хєнжлийн асуудал бараг vvсэх байх. Чи яг энэ мєчид “vгvй” гэж хэлж чадах уу? Эргэлзээтэй. Хэрэв тvvнгvйгээр vнэхээр байж чадахгvй, бэлгийн харьцаанд ч ороход бэлэн байгаа бол чи урьдчилаад бvхнийг тооцоолсон байх ёстой. Ингэж сураагvй бол хvслээ хязгаарлаж байгаарай.

(Нийт: 1)
Powered by BBlog